Wednesday, April 20, 2011

Яах гэж?!

Миний бие бодибилдинг гэдэг спортыг сонирхоод даруй 8 жилийн нүүр үзлээ. Анх сонирхож эхэлж байсан үеийг минь бодвол энэхүү спортоор хичээллэгчдийн хүрээ улам бүр тэлж байна. Хэдийгээр сонирхогчдын хүрээ тэлж байгаа боловч эх хэл дээрээ энэхүү агуу спортын талаар мэдээлэл олж авах боломж туйлын хомс байгаа гэдэгтэй та санал нийлэх байх. Зааланд бэлтгэл хийж байхад ихэнх хичээлэгсэд анхан шатны мэдлэг байхгүйгээс буруу техникт суралцаж, үр дүнд хүрэхгүй цаг, мөнгөө дэмий гарздах, улмаар өөрийгөө гэмтээх гэх мэт олон асуудлуудтай тулгарч байна.

Иймд Бодибилдинг гэдэг агуу спортын Хэрхэн, Яаж, Ямар хэмжээгээр, Хэзээ? зэрэг олон асуултуудын хариуг багш нарын хэлж ярьсан, өөрийн туршлага, интернетээр хэсч яваад олж авсан мэдээлэл, 4 жилийн өмнө хэл сурах зорилгоор орчуулах оролдого хийж байсан  Arnold Schwarzenegger - Modern Bodybuilding Encyclopedia гэх мэт олон олон эх сурвалжаас хариулт авч оруулахыг хичээх болно.

Аа, нээрээ Уг нь TJ гэдэг залуу энэ талаар блог хөтөлдөг байсан нь хаагдсан юм шиг байна.Тун харамсалтай.

Энэ миний сонирхол бөгөөд тантай мэдээлэл хуваалцах зорилгоор эхэлж байгаа гэдгийг ойлгоно гэдэгт итгэнэм.

No comments:

Post a Comment