Өчигдөр Уралын парапсихологч Константин Олегович Филимоновын "Нострадамустай ханьсан түүх" гэсэн номыг уншсан юм. Тэгээд Түүнээс тооны гайхамшигт чанартай холбоотой хэсгээс орууллаа.
Тоон зурхайн ухаанд хүний амьдралын он жил бүхэн эпицикл гэж нэрлэгддэг есөн жилийн давтамжтай хувьсагч бүдүүвчийн нэг хэсэг болдог.
I он. Шинэ эхлэл, ургацын үндэс хүчтэй амин цэнэгтэй байх үе.Энэ жил ганцаараа ажиллаж зөвхөн өөрийн чадалд итгэж найдах хэрэгтэй.Угтаж буй есөн жилийг нэг бүрчлэн бодож, энэ хугацааны төлөвлөгөөг гаргах хэрэгтэй.
II он. Харьцаа тогтоож, найзалж нөхөрлөж, мэдэрч таних үе. Энэ онд өөрийн төсөлдөө бусдыг зоригтой татан оруулах ёстой. Үүний тулд уяан хатан харьцаа, дипломат зан чухал.
III он. Уран бүтээл, бүтээн байгуулалт, онгод хийморийн жил. Тусламж олж, эрч хүч хуримтлуулснаар өөрийн бүх бодол мөрөөдлөө бодит ажил болгохоор зүтгэж эхлэнэ. Эрчтэй хөдөлмөрийн жил.
IV он. Шаргуу хөдөлмөр, сахилга бат, боломжоо ашиглах жил. Энэ бол хүнд бэрх хөдөлмөрийн жил юм. Таны ажил хэрэг дуусаагүй байгаа бол өөрийн бүтээлээ төгөлдөржүүлж, нарийн чимхлүүр бүхнийг гүйцээх хэрэгтэй.
V он. Өөрчлөлтүүд, эрх чөлөө, угтан хэлэхийн аргагүй байдлууд. Энэ жил яарах тусам том дайсан болно. Тиймээс тайвширч, ачаанаасаа салж, дотоод сэтгэлийн эрх чөлөөг мэдрэх хэрэгтэй.Энэ жил огцом өөрчлөлтүүд гарах аваас гүн ухааны үүднээс хандаарай. Яагаад гэвэл тийм зүйл зайлшгүй билээ.
VI он. Хариуцлага үүрч, өрх гэрийн болоод албаны асуудлаа цэгцлэх жил. Энэ нь таны ажил хэрэг болоод бүрэн зохирлыг олох цаг үе юм.
VII он. Бодлогошрол, өөртөө итгэлтэй болох, сэтгэл санааны тайвширлыг олох жил. Энэ онд оюуны хөгжлөө илүү өндөр шатанд зайлшгүй гаргах хэрэгтэй.
VIII он. Шагнал авч эргэн тойрныхоо хүндлэл, сайшаалыг хүлээнэ.Энэ үед оюун санааны болоод бие махбодийн тэнцвэртэй байдал эцэслэн тогтоно.
IX он. Төгсгөл, амсхийлт, хувьсал. Энэ нь эпициклийн сүүлчийн шат бөгөөд та Сансартай холбоотойгоо энэ шатанд мэдрэнэ. Ээлжит эпицикл өндөрлөх бүрт шинэ, илүү адармаатай, илүү сонголттой дараагийн есөн жилийн мөчлөгийн талаар зайлшгүй бодох шаардлагатай.
Миний бодлоор ихэнх хүмүүс төрсөн өдрөөрөө өөртөө шинэ зорилго, зорилт тавьдаг байх. Энэ үйлдэлд хэрэг болох болов уу гэж бодоод дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээрх хүний бичсэн номноос оруулчлаа.
No comments:
Post a Comment